Хятад хэлний ханз үсгийн 214 түлхүүр үсгийг сэдвээр ангилан багтаасан зурагт хуудас.
Хэмжээ: А2 (42:59.4 см)
Ханзны түлхүүр үсэг (radical) - 部首 (bù shǒu) гэж ханз үсгийг толь бичгээс хайж олоход “түлхүүр” болдог ханзны хажуугийн бичлэгийг (бүрэлдэхүүн хэсэг) хэлнэ. Ханзны түлхүүр үсгүүд ихэвчлэн тухайн ханз үсгийн утгыг илэрхийлдэг. Нийт 214 түлхүүр үсэг байдгаас ихэнх нь дангаар утга илэрхийлсэн үг болдог. Жишээ нь: 人 (rén) - хүн, 手 (shǒu) - гар, 木 (mù) - мод, 火 (huǒ) - гал
Харин цөөн тооны түлхүүр үсэг дангаар утга илэрхийлэхгүй, зөвхөн ханзны бүрэлдэхүүн хэсэг болдог. Жишээ нь: 彳(chì) - давхар хүн, 宀 (mián) - дээвэр.