Хятад хэл - Анхан шат 1

Хятад хэл - Анхан шат 1

Product information

59’000

Description

“Хятад хэл - Анхан шат 1" (Rainbow Chinese) цогц сургалтын материал нь хятад хэлний анхан шатны суралцагчдад зориулсан бөгөөд сурах бичиг болон дасгал ажлын дэвтрээс бүрдэнэ. 

Нийт 12 хичээл бүхий энэхүү сурах бичиг нь Хятад хэлний YCT (Youth Chinese Test) болон HSK (Hanyu Shuiping Kaoshi) шалгалтын үгийн сан, болон дүрэмд тулгуурласан.

Сурах арга зүй: Сурах бичигт "цасан бөмбөг өнхрүүлэх" буюу багаас их рүү сурах зарчмыг баримталсан. Тус арга нь дараах үе шатуудаас бүрдэнэ:

  • Ханзны үндэс - Ханзны түлхүүр үсэг, дан бүтэцтэй ханзыг судлах;
  • Шинэ ханз бүтээх - Үзсэн түлхүүр үсэг, дан бүтэцтэй ханзаа ашиглан шинэ ханз бүтээх;
  • Нийлмэл үг үүсгэх - Сурсан ханзаараа нийлмэл үг бүтээх;
  • Өгүүлбэр бүтээх - Үзсэн үг, дүрмийг ашиглан өгүүлбэр бүтээх;
  • Харилцан яриа - Өөрийн бүтээсэн өгүүлбэрээр харилцан яриа өрнүүлэх;
  • Дасгал ажлууд - Бататгах дасгал ажиллах.

Насны ангилал: Энэхүү багц сургалтын материалыг 8-аас дээш насны, хятад хэл анхлан суралцаж буй суралцагчид хэрэглэхэд тохиромжтой.

Хятад хэлний анхан шатны сурах бичгийг үзээд дуусахад суралцагч юу сурсан байх вэ?

  • Ханзны 161 түлхүүр үсэг, 200 дан бүтэцтэй ханз үсэг, 380 үг сурах;
  • Үгийн сан болон дүрмийн мэдлэгийг шат дараатайгаар ахиулах;
  • Хятад хэлний өгүүлбэрийн үндсэн бүтцийг мэдэх;
  • Үзсэн үгээ ашиглан өгүүлбэр зохиох, одоо болон өнгөрсөн цаг дээр санаагаа илэрхийлэх;
  • Харилцан ярианы чадварыг хөгжүүлэх;
  • YCT 1 түвшний шалгалтыг өгөхөд бэлэн болсон байна.

Энэхүү багц номыг ашигласнаар суралцагчид хятад хэлний анхан шатны мэдлэгтэй болж, цаашид сурах үйл явцыг хялбарчлах арга барилд суралцана. Түүнчлэн хичээл бүр нэмэлт видео хичээлтэй тул багшийн удирдлага дор болон бие даан суралцах хэн бүхэн ашиглахад тохиромжтой.

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 6’000.